Дижитал их сургууль гэж юу вэ?
Өгөгдөл, тооцоолол, харилцаа холбооны шинэ технологид түшиглэсэн их сургууль
Их сургуулийн бизнес процесс, аж амьдрал, үйл хөдлөл бүрийг бүхэлд нь дүрсэлсэн виртуал тусгал – дижитал ертөнцийг байгуулж түүнийгээ орчин үеийн технологийн тусламжтайгаар бодит амьдралд ашиглах дижитал стратегитэй хөгждөг их сургууль юм.
Дижитал стратеги
Дижитал технологи & сургалт
Дижиталжсан судалгаа
Дижитал ур чадвар
Өгөгдлийн суурь бүтэц - Мэдлэгийн граф
Их сургуулийн олон төрлийн мэдээллийн системд тархаж хадгалагдсан өгөгдлийг өгөгдлийн семантик нэгтгэлийн аргаар нэгтгэж мэдлэгийн графыг байгуулсан. Өгөгдлийн давхардлыг арилгаж нэг нэгж-объектыг (хичээл, хүн, өгүүлэл г.м) бусад нэгж-объектуудтай холбож мэдлэгийн төв (hub) үүсгэснээр өгөгдлийг нэг дороос, илүү өндөр чанартайгаар хэрэглэх шинэ боломжийг бүрдүүлсэн. Одоогоор 354К гурвалтай (= энгийн өгүүлбэр).
Түүнчлэн, их сургууль дотроо болон бусад гаднын байгууллагуудтай өгөгдлийн өндөр түвшинд холбогдох, дотоод зохицолдоог (inter-operability) сайжруулж чадсан.
RDF граф татаж авахТанилц! Андаа виртуал туслах
МУИС-ийн багш, ажилчид, оюутан, элсэгчид, эцэг эх, түнш байгууллагын хэрэглэгчдэд туслахаар бүтээсэн. Таны асуултад шууд хариулна.
-
Асуултыг
% нарийвчлалтай ойлгоно.
МУИС-ийн @num.edu.mn хаягтай хэрэглэгчид Microsoft Teams сувгаар бас ашиглаж болно.
Дижитал үйлчилгээ
Андаа туслах юу мэддэг вэ?
Мэдлэгийн графаас, бас түгээмэл асуултад хариулна.
Мэдлэгийн графаас
дуртайгаа ав.
Жич: Мэдлэгийн графын схемийн дагуу GraphQL бичиж JSON форматаар авна.
Дижитал үйлчилгээ
GraphQL API
Их сургуулийн мэдлэгийн графд хандах GraphQL интерфэйс.
- Бүгдийг нэг дороос
- 100% нээлттэй өгөгдөл
- 24/1 шинэчлэгддэг
- Төлбөргүй
Нээлттэй хүснэгтэн өгөгдөл
МУИС-ийн нээлттэй өгөгдлийн порталд нийтэлсэн 11 өгөгдлийн бүрдлийг өөрийн хүссэн зорилгоор хэрэглэ, ашиг ол, цааш нь түгээ.
Web API
Мэдээллийн системд байгаа өгөгдлийг шууд татаж авч ашиглаарай.
Нээлттэй формат
Хүнэгтэн хэлбэрийн өгөгдлийг JSON форматаар татах боломжтой.
Хоорондоо холбоотой
Хэдий олон тусдаа өгөгдөл боловч давтагдахгүй дугаараар нь хооронд нь холбож ашиглах боломжтой.